Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгч, маркетинг, хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн мэргэжилтнүүдэд чиглэсэн RestoExpo мэргэжлийн үзэсгэлэн анх удаа 2018 оны 09-р сарын 17-19-ны өдрүүдэд КРОКУС ЭВЕНТ ХОЛЛ-д зохион байгуулагдах гэж байна.
Мэргэжлийн ахлах тогооч нар орчин үед хамгийн их трэнд, хэв маяг болон хөгжиж буй бүх төрлийн махан, эрүүл-зөв, цагаан хоол, бялуу амттан, пицца зэргийг ХЭРХЭН-ЯАЖ хийхийг заах, сургах, мэдээлэл өгөх үзүүлэн сургалтыг үзэсгэлэнгийн танхимд тусгайлан засаж бэлтгэсэн гал тогооны хэсэгт зохион байгуулна.
Ресторан, зочид буудал зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгч нарт чиглэсэн орчин үеийн чиг хандлага, агуулгатай Маркетинг, Үйлчилгээ, Хоол-Уух зүйлс, Тоног төхөөрөмжийн шинэ ноу хау, зөвлөмж, мэдээлэл олгох 12 өөр сэдэв бүхий СУРГАЛТ СЕМИНАР зохион байгуулагдана.
Resto Expo 2018 үзэсгэлэн болох Crocus эвент холлын гадна задгай талбайд рестораны хоол, уух зүйл, амттаны Food Market яармаг худалдаа зохион байгуулагдана.
Бартендер нарын мэргэжлийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага солилцох, ур чадварыг хөгжүүлэх зорилготой BARTENDER тэмцээн зохион байгуулагдана.
Бариста нарын мэргэжлийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага солилцох, ур чадварыг хөгжүүлэх зорилготой BARISTA тэмцээн зохион байгуулагдана.
Crocus Event Hall-н танхим 1 болон 2 давхарын зохион байгуулалттай.
“Resto Expo 2018“ үзэсгэлэнд хамтран зохион байгуулагч
болон ивээн тэтгэгч спонсор байгууллагаар оролцохыг урьж байна.
Ивээн тэтгэгч 7 компанитай хамтран ажиллана.