Баристагийн Үндэсний Аварга шалгаруулах тэмцээн 2018.09.17-18-ны өдрүүдэд Крокус эвент холл-д болох бөгөөд тэмцээний урьдчилсан шалгаруулалт 2018.09.08-09-ний хооронд энэ амралтын өдрүүдэд “Монголын Баристагийн Холбоо”-н дээр явагдсан байна. Нийт урьдчилсан шалгаруулалтанд 41 хүн бүртгүүлж оролцсоноос 20 хүн Баристагийн Үндэсний аварга болох эрхийн төлөө өрсөлдөх юм. Шалгаруулалт 1 хүн 2 аяга кофе 4 минутанд хийж гүйцэтгэх бөгөөд шалгаруулалтанд тавигдсан гол шалгуур нь хугацаандаа багтах, сүү хөөрүүлэх, Эспрэссо машинтайгаа харьцах чадваруудыг харж дүгнэсэн байна. Шалгаруулалтын дүн 2018.09.11-д гарсан бөгөөд нийт оролцогчдод бүртгэлийн дугаар өгөн тухайн кодоор өөрийн тэнцсэн мэдээллээ харах боломжтой юм байна.