FOOD MARKET буюу ХООЛНЫ ЯАРМАГ ХУДАЛДААНД хэн оролцох боломжтой вэ?

  • Ресторан- зоогийн газар;
  • Кофе шоп;
  • Амттан- Бейкери;
  • Түргэн хоолны газар;
  • Хоол, уух зүйлсийн катеринг үйлчилгээ.

ДАВУУ ТАЛ

  • Өөрийн бизнес, бүтээгдэхүүнийг таниулан сурталчилна;
  • Амталгаат худалдаа, шоу үзүүлбэрүүд хийх боломжтой;
  • Бараа бүтээгдэхүүнээ бэлэн мөнгөөр борлуулаж, ашигтай ажиллана;
  • Шинэ үйлчлүүлэгч, бизнесийн шинэ харилцагчтай болно;
  • Туршлага судлах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцана;
  • RestoExpo үзэсгэлэнгийн оролцогч байснаар бизнесийн нэр хүнд тань өснө;
  • Маркетинг сурталчилгаанд хамрагдана.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ

  • Үзэсгэлэнгийн танхим руу орох гадаа талбайн хэсэг буюу F1-F15 дугаар бүхий нийт 15 ширхэг павилионууд байх ба тус бүр 16 м2 байна;
  • Та өөрийн хүссэн хэмжээгээр павилион авах боломжтой.

Түрээсийн үнэлгээнд багтсан зүйлс

  • Майхан 4*4 хэмжээтэй;
  • Цахилгаан, разетка/220w/;
  • Нэгдсэн хаягжилт;
  • Галын хор;
  • Нэгдсэн талбайн цэвэрлэгээ;
  • Нэгдсэн угаалгын хэсэг;
  • Нэгдсэн харуул хамгаалалт

БҮРТГЭЛ ТӨЛБӨР ТООЦОО

  • Бүртгэл эхэлсэн байгаа тул та эртхэн бүртгүүлж ашигтай байрлалаа сонгоорой;
  • Веб сайтын бүртгэл хэсэгт орж бүртгэл хийж, асар майхант павилионы захиалга хийгээрэй;
  • Таны бүртгэл, захиалгын дагуу бид таньтай холбогдож түрээсийн гэрээ байгуулна.

ХООЛНЫ ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ НАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Оролцогч байгууллага нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна;
  • Борлуулалт хийх бүтээгдэхүүний шинжилгээний бичигтэй байна;
  • Бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлчилнэ;
  • Нэг удаагийн аяга,таваг, хэрэгсэлээр үйлчилнэ;
  • Хоолны дээжийн бүртгэл хөтөлнө;
  • Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллана;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журмыг баримталж ажиллана;
  • Хийн тоног төхөөрөмж ашиглах бол нэгдсэн байдлаар бүх оролцогч нарт зохион байгуулагчийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас нийлүүлж аюулгүй ажиллагааг ханган ажиллана. Хийн төлбөрийг оролцогч нар өөрсдөө төлнө;
  • Зохион байгуулагчийн зүгээс тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлж ажиллана;
  • Бэлтгэл хийх хугацааг баримтлан ажиллана;
  • Үзэсгэлэн үргэлжлэх өдрүүдэд өөрсдийн тоног төхөөрөмж, эд зүйлс хэрэгсэлийн аюулгүй ажиллагаа хангаж ажиллана;
  • Үзэсгэлэнгийн ажиллах хуваарийн дагуу хаах цагт павилионуудаа хааж зохион байгуулагчид хүлээлгэж өгнө.

ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА

    2018 оны 09 дүгээр сарын 17,18,19-ний өдрүүдэд 10:00-19:00 цагт

БЭЛТГЭЛ ХИЙХ ӨДӨР

  • 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00-18:00 цагийн хооронд тоног төхөөрөмж, шаардлагатай эд зүйлсээ оруулан тохижилтын ажил хийнэ;
  • 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00-09:00 цагийн хооронд бараа бүтээгдэхүүнээ оруулж, үйлчилгээ хийхэд бэлэн болно.

ПАВИЛИОН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

    Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр буюу 09 дүгээр сарын 19-ны өдрийн 20:00 цагаас хойш хүлээлгэн өгнө.

Хэрэв таньд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол:

Холбогдох ажилтан Утас Цахим хаяг
С.Даваа 8666-8873 7711-0101 davaa.s@nomadsgroup.mn restoexpo@crocus.mn

ТАЛБАЙН ЗУРАГ