Үйлчлүүлэгчдээсээ тодруулах. Энэ нь үйлчлүүлэгчдийн талаар мэдээлэл олж авах гайхамшигтай боломж юм. Гэхдээ “тийм эсвэл үгүй” гэсэн хариулт шаардагдах асуултыг асуухгүй байхыг хичээгээрэй. Нээлттэй, танилцуулах маягаар: “та яагаад энэ үзэсгэлэнг үзэж байгаа вэ? гэх юмуу “та ямар ажил эрхлэж байна” гэх мэтийн асуултыг асуугаарай. Танай компани үзэсгэлэн үзээд явж буй хүмүүст туслаж чадах эсэхийг тодорхойлоход энэ нь дөхөм болно. Хэрвээ та тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн дэлгэн тавьж сурталчилж байгаа бол, сонирхож буй хүмүүсээс “энэ бүтээгдэхүүний талаар та юу гэж бодож байна вэ, таны хэрэглэж байгаагаас ямар ялгаатай байна вэ?” гэж асуун анхаарал удаан хандуулахыг хичээгээрэй. Үзэсгэлэнгийн павильон харуулсан байршлын схем зурган дээрээс, юуны түрүүнд үзэсгэлэнд өрсөлдөгчид тань оролцож байгаа бол хаана байрлаж байгааг ажиглаарай. Үзэсгэлэнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж сэлтээ үзэсгэлэн эхлэхээс нь хэд хоногийн өмнө аваачсан байвал зохино. Ингэвэл тоног төхөөрөмжөө угсарч суурилуулах зэрэгт дутагдсан, мартагдсан зүйл байвал нөхөж авчирах зэрэгт цаг хугацаа гарах болно. Үзэсгэлэн болж түмэн хүн холхиж байхад павильоноо засаад сууж байвал таатай сэтгэгдэл төрүүлэхгүй л болов уу. Хэт энгийн байдлаар павильоноо засвал таны боломжит худалдан авагч тань таны дэргэдүүр өнгөрөн таны өрсөлдөгчийг сонгоход хүргэх учраас танай байгууллага бусдаас ялгамжтай байх ёстой! Өнөөдөр зах зээлд олон мянган байгууллага өрсөлдөж байдаг учраас тэднээс ялгарахуйц хэв маяг, шийдлийг олж ялгаран гарч талбайгаа мэргэжлийн, үзэмжтэй харагдуулах нь хэзээд хялбар биш байх нь тодорхой. Нүд булаам зураг дүрслэл, араас нь гэрэл тусгасан зураг, гэрэлт хайрцаг/light box/ ашиглах нь үзэсгэлэн яармагт хэрэглэгддэг шоо хэлбэрийн нийтлэг павильон засах хэлбэрээс хавьгүй гоёмсог болгохын дээр илүү 3-н хэмжээст мэт харагдуулдаг. Үзэсгэлэн хэсэж явсан олон хүмүүс тэдний зочилж бүтээгдэхүүнийг нь сонирхсон байгууллагууд яг ямар үйл ажиллагаа эрхлэж байгаа талаар тодорхой санадаггүй гэнэ. Тиймээс танай павильонд зочилсон хүмүүст үзэсгэлэн дууссан даруйд хэн, юу, хаана, хэзээ, хэрхэн сурталчилж ямар санал тавьсан тухайгаа даруй захидал /email/ явуулах хэрэгтэй! Таны хэрэглэгчид энэ мэдээлэл хамгаас чухал. Хүн болгонд цаасан хэвлэмэл материал тараах, тэднээс эргээд ямар нэгэн холбоо тогтоох хаяг сэлтийг авахгүй байх нь цагаа дэмий гарздсан хэрэг болно. Харин оронд нь сонирхсон хүмүүсийн нэр хаягийг лавлангаа имэйл хаягаар нь мэдээллээ явуулж болох уу гэж яагаад асууж болохгүй гэж? Танд амжилт хүсье!
Хэрвээ харилцан яриа тань дуусах шинжтэй болж эхэлвэл хэрхэн үнэ санал болгох, харилцан яриагаа үр дүнтэй болгох талаар сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Хэрэглэгчид шинэ харилцагч, нийлүүлэгчийг сонгохдоо ямархуу шалгуур /хэрэглэгчийн үйлчилгээ, чанар гм/ тавьж байгааг олж мэд. Харин сонирхсон хүмүүст зарим мэдээллээ хүргэж болох эсэх талаар лавлаж, үзэсгэлэнгээс хойш удалгүй утасдахаа бүү мартаарай.
Үзэсгэлэнгийн павильоны сонгосон байршлаа ажигла.
Таны анхаарах бусад зүйлс бол хүмүүсийн явах урсгалын чиглэл. Хэрвээ оролцогчид мухар булан байгааг харвал цааш явахгүй байж магадгүй юм.
Багана бүхий хэсэгт таны сурталчилж буй бүтээгдэхүүн хязгаарлагдмал байдалтай харагдана гэж бодож байна уу? Хэрвээ таны авсан хэсэгт багана байгаа бол үзэсгэлэнгийн павильонтойгоо хослуулж үл анзаарагдам, таны сурталчилж буй зүйлст ямар нэгэн садаа болоогүй байхаар тохижуулах нь зүйтэй. Гэрэлтүүлгийн хувьд, харанхуй хэсэгт байгаа бол нэмэлт гэрэлтүүлэг тавьбал ямар вэ?
Бэлтгэлтэй байх нь төгс төгөлдрийг бий болгоно.
Анхаарал татах.
Эргэн дурсагдахуйц захидал бичих.
Тиймээс танай бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүн бүр чухал!
Аль болох бага хэвлэмэл материал хэрэглэ.
Гэхдээ үзэсгэлэн дуусахаас өмнө эсвэл дуусангуут явуулахыг эрмэлзээрэй. Мөн захидалдаа тэдэнтэй уулзсан тухайгаа эргэн санагдахуйц зүйлс бичсэн эсэх талаар магадлаарай. Тэгээд тэд эргэн хэнтэй харилцаа тогтоох вэ гэдгээ сонгохдоо танай байгууллагын танилцуулгыг авч үлдэн холбоо тогтоох болно.