Бүртгэл эхэллээ...

‘’RestoEXPO2018’’ үзэсгэлэн Монголын Баристагийн холбоотой хамтран анх удаа “Баристагийн Үндэсний аварга” шалгаруулах тэмцээнийг 2018 оны 9-р сарын 17-оос 19-ий өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ.

Тус тэмцээний оролцогчдыг бүртгэх бүртгэлийн үйл ажиллагаа эхэллээ.

Баристагаар яг одоо ажиллаж байгаа болон ажлын туршлагатай 19-өөс дээш насны залуучууд оролцох боломжтой.

Бүртгэлийн хураамж: 30,000 төгрөг

Шагналын нийт сан:

  • 1-р байр 2 сая төгрөг,
  • 2-р байр 1 сая төгрөг,
  • 3-р байр 500 мянган төгрөг болон цол, өргөмжлөл, дурсгалын зүйлс

www.crocus.mn/restoexpo сайтаас тэмцээний бүртгэлийн хуудсыг авах болон baristas.mn@gmail.com  цахим хаягаар болон Монголын Баристагийн холбоо, ‘’RestoEXPO2018’’ үзэсгэлэнгийн фэйсбүүк хуудсаар зочлоорой.