Баристагийн мэргэжлийн түвшинг тодорхойлох, харилцан туршлага солилцох, ур чадварыг хөгжүүлэх зорилготой
Resto Expo 2018- BARISTA тэмцээнийг Монголын Баристагийн Холбоо хамтран зохион байгуулж байна
RESTO EXPO 2018- БАРИСТА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ
1. Тэмцээнд оролцогчид:
-
Кофе шоп, ресторан болон бусад үйлчилгээний газарт баристагаар ажилласан туршлагатай байх;
-
Баристагийн ур чадварын тэмцээнд зохих журмын дагуу бүртгэлд хамрагдан эхний шатны сонгон шалгаруулалтанд тэнцсэн бариста оролцох эрхтэй;
-
Resto Expo- Бариста тэмцээнд оролцох эрхийн мандат урьдчилсан шалгаруулалтаас тэнцсэнээр авсан байх.
2. Бүртгэл:
-
Монголын Баристагийн Холбооны байранд ирж бүртгүүлж болно.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Нарны зам 99/А Шинэ Дөл цогцолбор, 204 тоот;
-
Бүртгэлийн хураамж: 30.000 төгрөг
4. Утас: 70111775, 99545412
5. Бүртгэлийн хугацаа: 2018 оны 08.03- 09.02-ныг дуустал
6. RestoExpo-2018 Бариста тэмцээн
-
Бүртгүүлсэн нийт оролцогчдын мэргэжлийн анхан шатны ур чадварын буюу тэмцээний урьдчилсан шалгаруулалт явагдана;
-
Урьдчилсан шалгаруулалт 2018 оны 09.04- 09.08-ны хооронд зарласан хуваарийн дагуу явагдаж, мэргэжлийн багш нар шүүж, сонгоно;
-
Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн Бариста нарт RestoExpo-2018 тэмцээнд оролцох эрхийн мандатыг олгоно;
-
RestoExpo -Бариста тэмцээн 2018 оны 09 сарын 17, 18-ны өдрүүдэд Crocus Event Hall-д болно.