БҮРТГҮҮЛЭХ

ТАНИЛЦУУЛГА

        Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгч, маркетинг, хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн мэргэжилтнүүдэд чиглэсэн RestoExpo мэргэжлийн үзэсгэлэн анх удаа 2018 оны 09-р сарын 17-19-ны өдрүүдэд КРОКУС ЭВЕНТ ХОЛЛ-д зохион байгуулагдах гэж байна.

  • РЕСТОРАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ:
    Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, менежментийн удирдлагын багийн хүмүүсийг ерөнхийд нь нэрлэнэ.
  • ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧ-БОРЛУУЛАГЧ:
    Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байгаа байгууллагуудыг үзэсгэлэнд оролцогч - борлуулагч буюу EXHIBITORS /Sellers/ гэж нэрлэнэ. Үзэсгэлэнд оролцогч - борлуулагчдын танилцуулах бүтээгдэхүүн нь рестораны бизнес эрхлэгч нарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ байна.
  • ХУДАЛДАН АВАГЧ:
    Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнес эрхлэгчид, менежмент удирдлагын багийнхан, ерөнхий тогооч, мэргэжилтнүүд үзэсгэлэнгийн худалдан авагч буюу BUYERS /Visitors/ байх болно.

ОНЦЛОГ:

  • Үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн нь өдөр тутмын хэрэглээний зориулалттай болон дэлгүүрийн худалдааны энгийн бүтээгдэхүүн биш, зөвхөн ресторан, зочид буудал, зочлох үйлчилгээний газарт хэрэгцээтэй онцлог бүхий өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн байна;
  • Үзэсгэлэнд шууд худалдаа борлуулалтын үйл ажиллагаа явагдахгүй (зах, дэлгүүр шиг), зөвхөн мэргэжилтнүүд, рестораны бизнес эрхлэгч, компани байгууллагад чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, мэдээлэл, сурталчилгаа, ажил хэрэгч хэлэлцээр хийгдэнэ. Бүтээгдэхүүний амталгаа явуулах бүрэн боломжтой.

22

СУРГАЛТ, СЕМИНАР

2

МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН

6

МАСТЕР КЛАСС

15

ХООЛНЫ ЯАРМАГ

12,000

РЕСТОРАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ
БУЮУ ХУДАЛДАН АВАГЧ

110

ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ,
КОМПАНИ БУЮУ БОРЛУУЛАГЧ

2750м2

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ

150 сая ₮

МАРКЕТИНГ,
СУРТАЛЧИЛГААНЫ ТӨСӨВ

ТУСГАЙ, ХӨТӨЛБӨР

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ, ХЭМЖЭЭ

Crocus Event Hall-н танхим 1 болон 2 давхарын зохион байгуулалттай.

1. Resto Expo үзэсгэлэнд оролцогч-борлуулагч компаниудад зориулсан павилоны байршил 3 хэсэгтэй:

  • 1 давхарт B хэсгийн стэнд бүхий ивээн тэтгэгч байгууллагын 4 павилонтой;
  • 1 давхарт A хэсгийн стэнд бүхий 71 павилонтой;
  • 2 давхарт С хэсгийн 10 павилонтой;
  • Гадаа үүдний талбайд D хэсгийн 14 павилонтой;
  • Гадаа үүдний талбайд F хэсгийн 15 павилонтой.

2. Сургалт, семинар зохион байгуулагдах сургалтын танхим 2 давхарт байрлана:

  • Сургалтын танхим - 1;
  • Сургалтын танхим - 2.

3. Бариста-Бартендерийн тэмцээнийн талбай 2 давхарт байрлана
4. Ахлах тогоочийн Мастер класс сургалт 1 давхрын арын талбайд болно
5. Food Market хоолны яармаг худалдаа гадна задгай талбайд 15 асарт майханд болно

ТА ӨӨРИЙН БҮРТГҮҮЛЭХ ТӨРЛӨӨ СОНГОНО УУ!

ХУДАЛДАН АВАГЧ
BUYERS/ VISITORS:

  • Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ресторан, зоогийн газар, кофе шоп, паб, бар/клуб, караоке, катеринг үйлчилгээний бизнесийн байгууллага, зочид буудал, жуулчны бааз зэрэг зочлох үйлчилгээний салбарын нийт 8,000 орчим байгууллагууд ;
  • Рестораны бизнесийн менежмент удирдлагын багийнхан, ерөнхий, ахлах тогооч болон мэргэжилтэн, ажилтнууд болох 12,000 гаруй рестораны бизнесийн хүмүүс;
  • Рестораны бизнесийн салбарт ажиллах сонирхолтой байгууллага, мэргэжилтэн, залуус гэх 3,000 гаруй хүмүүс оролцож үзэсгэлэнгийн худалдан авагч буюу buyers / visitors байх болно.
  • Рестораны бизнес эрхэлдэг компани, байгууллагын захирал, удирдах ажилтнууд;
  • Үйлчилгээ болон үйл ажиллагааны менежерүүд;
  • Хоол үйлдвэрлэл, уух зүйлс, F&B менежерүүд;
  • Ерөнхий, ахлах тогооч, хүнс, технологийн инженер, мэргэжилтнүүд ;
  • Бариста, бартендерүүд;
  • Маркетинг PR болон IT менежерүүд;
  • Бар, паб, клуб, караоке бизнес эрхлэгч;
  • Катеринг үйлчилгээ, хоол хүргэлтийн үйлчилгээ эрхлэгч;
  • Кафе, кофе шоп, талх нарийн боов, амттан, зайрмагны кафе бизнес эрхлэгч;
  • Зочид буудал, жуулчны бааз бизнес эрхлэгчид;
  • Рестораны гарааны бизнес эрхлэгчид.

ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦОХ

        “Resto Expo 2018“ үзэсгэлэнд хамтран зохион байгуулагч
болон ивээн тэтгэгч спонсор байгууллагаар оролцохыг урьж байна.
Ивээн тэтгэгч 7 компанитай хамтран ажиллана.

ТА МАНАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ БОЛСНООР:

  • 20 - 25м,кв талбай бүхий стэнд; B хэсэг буюу онцгой байршилд Маркетинг, сурталчилгаа бүх хэвлэмэл хуудас, танилцуулга, баннерт лого байршуулах;
  • ТВ реклам сурталчилгаанд онцгойлон дурьдах, лого байрлуулах;
  • Тусгай ТВ нэвтрүүлэгт илүү цаг оноох;
  • Албан есны www.crocus.mn/restoexpo веб сайтад лого, мэдээлэл байршуулах;
  • Үзэсгэлэн зохион байгуулах зөвлөх багийн гишүүн болно;
  • Сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах 2 цаг онооно;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний сэдэвт хөтөлбөр, шоу үзүүлбэр үзүүлэх зэрэг боломжтой.