Монголын бартендерийн клуб, RestoExpo 2018 үзэсгэлэн хамтран “Шинэ залуу бартендер” шалгаруулах тэмцээнийг
зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ чиглэлээр цаашид өөрийгөө хөгжүүлж ажиллах сонирхолтой, өөрийн мэдлэг ур чадвараа сорих хүсэлтэй залуучуудаа урьж байна.

RESTO EXPO 2018- ШИНЭ ЗАЛУУ БАРТЕНДЕР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ НӨХЦӨЛ

1. Тэмцээнд оролцогчид:

  • Ресторан, лоунж, паб-бар, клуб болон бусад үйлчилгээний газар бармен, бартендер, баристагаар ажилласан туршлагатай байх;
  • RestoExpo шинэ залуу бартендер шалгаруулах тэмцээнд бүртгүүлж, оролцох мандат авсан байх;
  • 18 нас хүрсэн байх;
  • Жич: Мэргэжлийн бартендерүүд оролцохгүй болно. (Улсын болон бусад мэргэжлийн тэмцээн уралдаанаас шагнал авч байгаагүй, зэрэг цолгүй байх).

2. Бүртгэл:

  • RestoExpo 2018 Шинэ залуу бартендер тэмцээнд оролцохыг хүссэн бүх оролцогч нар тэмцээнд оролцох бүртгэлийн хуудсыг бүрэн гүйцэд бөглөн, 1% цээж зургийн хамт buyandelger@gourmet-itd.com имэйлээр илгээнэ үү;
  • Монголын бартендерын клубт ирж бүртгүүлэх боломжтой.
    Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж -90, Люкс хаус-3, 104 тоот;
  • Бүртгэлийн хураамж: 30.000 төгрөг

3. Мэйл хаяг: buyandelger@gourmet-itd.com

4. Утас: 91207100, 80056665, 89003173

5. Бүртгэлийн хугацаа: 2018 оны 08.05 - 09.08-ныг дуустал

6. Шалгаруулалт үндсэн 2 хэсгээс бүрдэнэ:

  • Бүртгүүлсэн нийт оролцогчид 2018.08.17нд эхний сонгон шалгаруулалтад оролцоно;
  • Шалгаруулалтад тэнцсэн бартендерүүдэд тэмцээнд оролцох эрхийн мандат олгоно;
  • Шалгарсан бартендерүүд 2018.08.18нд хоёрдох өдөр сүүлийн шалгаруулалтанд өрсөлдөж шилдэг залуу бартендер тодорно;