Танилцуулга

Бидний Түүх

2014 онд Номадсын сүлжээ ресторануудын ерөнхий захирал М.Есөнмөнхийн санаачлагаар 1000 хүртлэх хүн хүлээн авах хүчин чадалтай, үзүүлбэр бүхий арга хэмжээ / entertainment/, хүлээн авалтуудыг зохион байгуулах боломж бүхий орчин үеийн интерьер дизайнтай заал танхимыг байгуулах зорилготойгоор судалгаа шинжилгээ хийж төслийн баг байгуулагдан ажилласан. Төслийн баг нь 4 сарын хугацаанд 1200метр квадрат бүхий 2 давхар объектыг барьж ашиглалтанд оруулснаар Крокус Эвэнт Холл [Crocus Event Hall] нэртэй хүлээн авалтын танхимыг Монгол улсад анх удаа нээсэн түүхтэй.

Крокус эвэнт холл нь мэргэжлийн түвшний тайз, хөгжим, гэрэлтүүлэг, техник тоног төхөөрөмжийн шийдэлтэй, шоу, энтертаймэнтийн тусгай цогц хөтөлбөр бүхий үзүүлбэр, тоглолттой арга хэмжээг хоол ундаагаар үйлчлэх үйлчилгээтэй хослуулан зохион байгуулах боломжтой төвлөрсөн үйлчилгээний танхим бөгөөд Монгол улсад анхдагч болж, зочлох үйлчилгээний салбарт шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

Мэдээлэл

ТВ шоу ба Үзэсгэлэн

  • Яг Түүн Шиг
  • Next Top Model
  • Түнэр Харанхуй
  • “RESTO EXPO” үзэсгэлэн

Уралдаан тэмцээн

  • “3х3” Азийн аварга шалгаруулах тэмцээн
  • “MGL” тулааны тэмцээн
  • E sport, Улсын аварга шалгаруулах бодибилднг тэмцээн
  • Уран хэлхээ улсын наадам
  •  

Нэртэй хамтлаг дуучдын тоглолт

  • Камертон хамтлаг
  • Люмино хамтлаг
  • Guys хамтлаг
  • Татар хамтлаг
  • Дуучин Ука
  • Десант 
  • Серёжа
  • Gee

Сургалт

Монгол улсын хэмжээнл НОБГ-ын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” арга хэмжээ анх удаа зохион байгуулагдсан ба 3 өдрийн хугацаанд нийт 1200 гаран албан хаагч ажилтнууд цуглаж, үйл ажиллагаа явуулсан.

ҮНЭНЧ ХЭВЭЭРЭЭ

ҮНЭ ЦЭНЭ ХЭВЭЭРЭЭ