Монголын урлагийн төлөөллүүд нэгэн тайзнаа чуулан дэлхийн болоод Монголын урлагийн оддын дүр төрх, дуу хоолой, уран бүтээлийг амилуулдаг “Яг түүн шиг” шоуны хоёр дахь улирлын дугаар “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрч байна.
Үзэгчдийн талархлыг хүлээж, 2016 оны хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгээр шалгарсан тус шоуг “Endemolshine group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” ТВ, “Крокус эвэнт холл” нар хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн шоунд “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин А.Хишигдалай, “Х Түц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами, “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, аялагч Г.Ганхүү нар оролцож байна.
“Яг түүн шиг” шоу 04-р сарын 02-ноос эхлэн Ням гараг бүр “Боловсрол суваг” ТВ-ийн эфирээр олон нийтэд хүрч байгаа бөгөөд энэ жилийн шоуны ялагч 06-р сарын 04-нд тодорно.
Нэвтрүүлгийн оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэж байна.