Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч JOY хамтлаг Австрийн Bad Aussee хотод анх үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Энэхүү хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ.
Алдарт JOY хамтлагийн дуунуудыг сонсож, 80,90-ээд оны дурсамжаа сэргээхийг хүсвэл та гуравдугаар сарын 7-нд 20:00 цагаас Crocus Event Hall-г зориорой.
JOY ХАМТЛАГИЙН ТУХАЙ
2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-оос зохион байгуулдаг “Disco 80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна.
Ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байсан ч төгсөөд бүгд өөрсдийн карьераа хөөжээ. Гэвч тэд 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдсэн нь “Joy” хамтлаг юм.
1982 онд зохиогдсон Eurovision дууны уралдаанд Австрийн дуу хөгжмийг тодорхойлсон тэдний Sonntag дуу шилдэг 10-т багтжээ.
JOY гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl–ын бичсэн анхны синглийн нэрбөгөөд энэ үеэс эхлэн хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн байна.
Тэдний дараагийн сингл болох Touch By Touch нь шууд л Европын топ 20 бүжгийн чартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууны №1-т жагсав. Энэ цомог нь Австри, Португал, Испани зэрэг орнуудад 50.000 хувь борлогдож Golden Status-ыг хүртэж байсан юм.